Monday, January 30, 2017


Монголчууд мөхөж байсан уу

 
 

раднасэдийн даваадорж

 

Монгол хүн амын тоо удаан хугацааны турш  тодорхойгүй байжээ. XII-XIII зууны үеэс монголчуудын тоо эрс буурч үндэстэн нь мөхөж байгаа талаар гадаадын нэлээдгүй судлаачид XX зууны эхээр тэмдэглэн үлдээжээ[1]. Тэр ч бүү хэл энэ үзэл баримтлалыг улс төрийн зорилгоор ашигласан түүхийн талаар бидний үеийнхэн сайн мэднэ.

Чингис хааны үед Ази болон Европын ямар ч улсад тоо бүртгэл хөтлөгдөж байгаагүй. Зөвхөн  гадаадын тэр дундаа хятдын түүхчдийн тэмдэглэл, зарим шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэхээр хэрэн хэсэж явсан гэлэн лам нарын ажиглалт, мэдээ баримтууд л үлджээ. “Үй олон, тоолох аргагүй”, “шороон түм, зах хязгааргүй” , “тэнгэрийн од мэт” гэх зэрэг дүрслэл, зүйрлэлээр нүүдэлчдийн цэргийн тоо, хэмжээг илэрхийлж байв. Энэ нь бодит тоо биш.


гадны банк


ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА
 

2016.10.26                                                  Эдийн засгийн ухааны доктор(Phd)  Р. Даваадорж




Ойрын өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголд Хятадын төрийн  банк орж ирэх тухай шуугиж эхэллээ. Телевизийн нэгэн сувгаар банк болон компанийн төлөөлөл  мэтгэлцэж байна. Тэдний хэн нь ч үзэгчдэд  дорвитой тайлбар өгч чадсангүй, харин хоёр талцуулж орхив.  Bank of China  монголд орж ирэхээр бэлэн болсон юм байх. Ингээд  хүүгүй шахам зээлийг хүссэн компани, хувь хүмүүст баруун солгойгүй тарааж, удахгүй хямрал арилж, бүгд наймаа хийж орлого олоод өдгөөгийн Монгол дахь банкны мөнгө хүүлэгчид балрах юм байна гэсэн ойлголттой хоцров, би.

Sunday, January 29, 2017

Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байна.           

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсож, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаггүйтэй холбоотой гэдэг шүүмжлэл байнга гардаг. Гэсэн хэдий ч өнөөдөр болтол эрдэмтдийн үгийг сонсоё, нэгдэе гэдэг шийдвэрийг хэн нэгэн улс төрч гаргасангүй. Харин "Их мэдэгч" царайлан асуудлыг "ПОП"-ын хэмжээнд л авч үздэг нь нууц биш. Нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэхийн тулд салбар салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж үгийг нь сонсож гэмээ нь төрийн ойн санамжийг сэргээдэг, басхүү алсыг харсан төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй зөвлөмж өгдөг гэдэг. Тиймээс эрдэмтэд, судлаачдынхаа зөвлөмжийг байнга сонсон анхааралдаа авч, төр засгийн удирдлагууд, УИХ нь гаргаж байгаа бодлого шийдвэртээ тусгаж явах шаардлагатай юм. Ингэж байж Монгол улсын хөгжил урагшаа явна. Энэ удаа бид Хөгжлийн бодлого суд­лаач, доктор М.Найданхүүгийн хэлсэн 24 баримтыг хүргэж байна.

Tuesday, January 17, 2017

монгол тоо



Tүм гэхийг арван мянга, бум гэхгүй зуун мянга хэмээн бид хэлдэг. Харин Өвөрмонголд арван мянгыг түм хэмээн нэрлэнэ. Ийнхүү тоо тоолох ёсонд хүртэл хоёр их гүрний соёлын нөлөө  шингэсэн байдаг.   Монголчууд эртний тоо тоолох гайхамшигт соёлтой ард түмэн. Бидний өвөг дээдэс байж болох бүх л тоог нэрлэж чаддаг төдийгүй тохируулан нэр хайрласан байдаг.

Thursday, January 12, 2017

троллчин




Троллчин хэмээх мангасын тухай     


2016.12.28.                              Раднасэдийн Даваадорж


       Бидний амьдралд шинэ техник технологи нэвтрэхтэй зэрэгцэн гадаад үгний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа билээ. Монгол хэл дээр шууд оноон хөрвүүлэхэд бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс олон. Хүн эхлээд ойлгосноороо ярьж, бичиж, хэрэглэх тул зөв бичгийн дүрмээс эхлээд бэрхшээл, шүүмжлэл багагүй тулгарна. Нийтээрээ шахам интернет хэрэглэх болсон өнөө үед цөөнгүй харь үг нийтийн хэрэглээ болжээ. Цахим ертөнцөд trolling гэх үг олонтаа тааралдах аж.

Thursday, January 5, 2017

массын сэтгэлзүй





Масс хийгээд массын сэтгэлзүй

2016.12.08                             Раднасэдийн Даваадорж

Монгол хэлний  их тайлбар тольд МАСС гэдэг үгийг:
1. Биеийн инерцийн их багын хэмжээ, физикийн хэмжигдэхүүн: биеийн масс (биеийн жин);
2. Олон түмэн: массын дэмжлэг (олон нийтийн дэмжлэг) хэмээн хоёр утгаар тайлбарлажээ. Ямар ч байсан олонхи, нийт, ихэнх, дийлэнх гэсэн утга илэрхийлэх энэхүү харь үг монгол хэлэнд сүрхий “нутагшиж” байгаа бололтой. Хэдийгээр орчуулан хэрэглэж болох боловч зарим утга санааг тайлбарлахад масс гэх нь дөхөмтэй санагдав.

Sunday, January 1, 2017

ИДИОТОН тест


ИДИОТОН тест (Idiotentest)

2016-09-01                                                                 Раднасэдийн Даваадорж

Анхны машиныг хүн төрөлхтөн тэртээ 1672 онд хүүхдийн тоглоом хэлбэрээр хийж байв. Харин Германы инженер Карл Бенцийг  орчин цагийн машин зохион бүтээсэн “эцэг” гэж үздэг. Анхны бензин хөдөлгүүрийг Николаус Отто, дизель хөдөлгүүрийг Рудольф Дизель зэрэг герман инженерүүд бүтээж байж. Зохион бүтээгчдийн өлгий нутаг Герман улс өдгөө дэлхийд "толгой цохих"  машин үйлдвэрлэл бүхий хүчирхэг эдийн засагтай агуу үндэстэний тоонд зүй ёсоор орно.