Showing posts with label троллчин хэмээх мангас. Show all posts
Showing posts with label троллчин хэмээх мангас. Show all posts

Thursday, January 12, 2017

троллчин




Троллчин хэмээх мангасын тухай     


2016.12.28.                              Раднасэдийн Даваадорж


       Бидний амьдралд шинэ техник технологи нэвтрэхтэй зэрэгцэн гадаад үгний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа билээ. Монгол хэл дээр шууд оноон хөрвүүлэхэд бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс олон. Хүн эхлээд ойлгосноороо ярьж, бичиж, хэрэглэх тул зөв бичгийн дүрмээс эхлээд бэрхшээл, шүүмжлэл багагүй тулгарна. Нийтээрээ шахам интернет хэрэглэх болсон өнөө үед цөөнгүй харь үг нийтийн хэрэглээ болжээ. Цахим ертөнцөд trolling гэх үг олонтаа тааралдах аж.