Monday, October 1, 2018


 ҮНЭН БА ХУДАЛ


Эртний домогт өгүүлснээр...
Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ.
Худал:
“Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ.
Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их л удаан алхжээ.


Худал:
“Энэ худгийн ус их дулаан байна.
Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв.
Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ. Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэний хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцасаа буцаан авахаар хөөв.
Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүрээр булан нүүрээ буруулцгааж байв. Хөөрхий Үнэн ичсэндээ худагтаа буцан орж нүцгэн биеэ нуух болов.
Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэний хувцасыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн дур хүсэлд нь нийцэн амьдардаг болжээ.
"Монголын Психотроникийн хvрээлэн" хуудаснаас..