Wednesday, February 21, 2018

Modern Mongolia (1951)

“Хоёор давахрын  үсчиний газарынхан...”


        2017.02.05                                                                         Раднасэдийн Даваадорж






Үсээ засуулахаар очтол  “Хоёор давахрийн  үсчиний газарынхан замын нөгөө талд нүүсэн тул өрөгнөөр үйлчилүүлэнэ үү” гэсэн бичиг угтлаа. Үг сонголт, өгүүлбэрийн найруулгаа байг гэхэд үсэг нэмэх, солих нь арай дэндүү. Ганцхан энд алдаатай бичсэн юм биш. Газар сайгүй Монгол хэлний  үг, үсгийн болон найруулга зүйн алдаа  давтагдаж, энэ нь байх ёстой үзэгдэл мэтээр хүлээн авдаг болсон нь харамсалтай.

Tuesday, February 13, 2018

Цагаан сарын зоог, идээний ёс заншил

 

 

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
Цагаалгын ёс
Хуучин цагт цагаан сарын бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан байна. Цагаалга бол цагаан сарын идээ будааны тэргүүн зоог бөгөөд бууз банш ч мөн улаан махыг цагаан гурилаар бүрхэн цагаалгын шинжтэй болгосон хоол юм.

Wednesday, February 7, 2018

GTIME гэх санхүүгийн пирамид хичнээн хүн хохироох вэ

2017.02.07 Р.Даваадорж (эдийн засгийн боловсролын ухааны доктор)

Санхүүгийн пирамидын (мөн хөрөнгө оруулалтын пирамид ч гэдэг) орлого олох гол арга нь тухайн бүтцийг бүрдүүлж байгаа оролцогчдоос мөнгөн хөрөнгө зогсолтгүй татах явдал байдаг. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэл явуулдаггүй боловч асар өндөр хүү амлаж иргэдийг төөрөгдүүлдэг. Оролцогч этгээд дараа дараагийн гишүүдийн нийлүүлэх мөнгөн хөрөнгөөс тодорхой хувь хүртэх тул аль болох олон хүнийг татан оруулахыг эрмэлзэнэ.

Monday, January 29, 2018

склероз өвчин



МАРТАМХАЙ ӨВЧТЭЙ МАН
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад, 100 хоногтойгоо золгож байна. Өмнөх Засгийн газрыг унагахдаа 800 тэрбумын концесс, 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүст нь улс төрийн хариуцлага хүлээлгэж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгааг хурцаар шүүмжилж гарч ирсэн.

Monday, January 15, 2018

Гиннессийн номд бичигдэхүйц дүнтэй хулгайн хэрэг



Гиннессийн номд бичигдэхүйц дүнтэй хулгайн хэрэг

Р.Даваадорж - эдийн засгийн ухааны боловсролын доктор

2000 оны сонгуулийн дараахан Монгол банкинд УИХ-аас шалгалт оржээ. Шалгалтын бүрэлдхүүнд багтсан нэгэн УИХ-ын гишүүн Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзаад “Та нар гадаад валютын хамаг нөөцөө гадны банк руу шилжүүлсэнийг тогтоолоо. Та бүхэнд төрийн төмөр нударгыг мэдрүүлнэ...” хэмээн занаад, хаалга саван гарч оджээ. Гадаад валютын улсын нөөц нь төрийн эрх бүхий байгууллага болон гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт, чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, гадаадын үнэт цаасны зах дээр чөлөөтэй борлогдох үнэт цаас зэрэг олон улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогдох үнэт зүйлээс бүрддэг. Тиймээс банкны талаар мэдлэггүй нөхөр гадаадын дансанд бичилттэй валютыг хэн нэгэн нь хулгайлчихсан байна гэж хардсан хэрэг. “Мань эр Монгол улсын нөөц валютыг тоолж үзэх, хэмжээ дамжааг нь харчих санаа өвөрлөж очсон хэрэг. Манай улсын “жинтэй банкир”-т зүй ёсоор тооцогдох О.Чулуунбат агсан шалгалтын ажлын хэсгийхэнд валютын нөөц хаана, хэрхэн хадгалагдаж байдаг учрыг нь тайлбарласан сураг байсан. Нөгөө дөвчин нөхөр тэгсхийгээд таг чиг болчихсон” хэмээн 1996-2000 онд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Үнэнбат ярьж билээ.