“Хоёор давахрын үсчиний газарынхан...”
2017.02.05 Раднасэдийн Даваадорж
Үсээ засуулахаар очтол “Хоёор давахрийн
үсчиний газарынхан замын нөгөө талд
нүүсэн тул өрөгнөөр үйлчилүүлэнэ үү” гэсэн бичиг угтлаа. Үг сонголт, өгүүлбэрийн
найруулгаа байг гэхэд үсэг нэмэх, солих нь арай дэндүү. Ганцхан энд алдаатай
бичсэн юм биш. Газар сайгүй Монгол хэлний үг, үсгийн болон найруулга
зүйн алдаа давтагдаж, энэ нь байх ёстой
үзэгдэл мэтээр хүлээн авдаг болсон нь харамсалтай.
Телевизийн эфирээр гарах зар мэдээ, байгууллага хуулийн этгээдийн нэр хаяг, рекламны бичиглэлийн алдааны талаар дурдвал их юм бий. Олон нийтийн сүлжээнд бичигчдын зөв бичгийн дүрмийн алдаа, найруулга зүйн талаар ярих нь илүүц биз. Дунд сургуульд олж авах ёстой эх хэлний мэдлэг их дээд сургууль төгсөгчдийн сургалтын түвшинд нөлөөлж таараа. Албан бичиг төлөвлөж таван өгүүлбэр бичихдээ арван алдаа гаргах төрийн албан хаагчидтай таарч явлаа. Бид төрөлх хэлнээ тархаж байгаа ийм эмгэгийг анзаарсан ч тоохоо болиод сүрхий дасаж орхижээ. Алдаагүй бичдэг нь туйлын ховордсон төдийгүй хүн бүр өөрийн гэх дүрэмтэй болоод байна. Монгол хэлний зарим багш, цөөн хэдэн эрдэмтдийн эх хэлний дархлаагаа сайжруулахын төлөө дуу хоолой шийдвэр гаргагчдын хувьд хий хоосон цуурай мэт болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Телевизийн эфирээр гарах зар мэдээ, байгууллага хуулийн этгээдийн нэр хаяг, рекламны бичиглэлийн алдааны талаар дурдвал их юм бий. Олон нийтийн сүлжээнд бичигчдын зөв бичгийн дүрмийн алдаа, найруулга зүйн талаар ярих нь илүүц биз. Дунд сургуульд олж авах ёстой эх хэлний мэдлэг их дээд сургууль төгсөгчдийн сургалтын түвшинд нөлөөлж таараа. Албан бичиг төлөвлөж таван өгүүлбэр бичихдээ арван алдаа гаргах төрийн албан хаагчидтай таарч явлаа. Бид төрөлх хэлнээ тархаж байгаа ийм эмгэгийг анзаарсан ч тоохоо болиод сүрхий дасаж орхижээ. Алдаагүй бичдэг нь туйлын ховордсон төдийгүй хүн бүр өөрийн гэх дүрэмтэй болоод байна. Монгол хэлний зарим багш, цөөн хэдэн эрдэмтдийн эх хэлний дархлаагаа сайжруулахын төлөө дуу хоолой шийдвэр гаргагчдын хувьд хий хоосон цуурай мэт болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
УЛС ОРНУУД ИЙМ
ЭМГЭГТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ.
Гадны улс орнуудад ч эх хэлтэй нь холбоотой асуудал байдаг аж. 2017 оны 2-р сарын эхээр Италийн их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, сэтгүүлчид, нэр хүндтэй профессорууд хамтарч сурагч, оюутнуудын дунд төрөлх хэлний мэдлэг, найрууллага
зүй, бичиг үсгийн дүрмийн түвшинг сайжруулах арга хэмжээг яаралтай авах талаар эрх бүхий байгууллагад
ханджээ. Улс орны өнцөг булан бүрээс цуглуулсан 600 гаруй эрдэмтдийн гарын үсэгтэй нээлттэй захидлыг Италийн Ерөнхий сайд, Боловсролын сайд, парламентын
гишүүдэд хүргүүлжээ. Жил ирэх тутам эх хэлээрээ уншиж, бичих нь эрс муудаж байгаагаас өөрсдийгөө ч илэрхийлж чадахгүй оюутнууд олширч байгаа юм
байна. Бага сургуулийн гуравдугаар ангийнхны түвшинд бэлтгэгдсэн оюутнуудын эх хэлний асуудалтай зууралдаж ихэнх цагаа хий дэмий алдаж байгаа талаар их сургуулийн эрдэмтэн багш нар онцолжээ. Иймээс дунд
сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар эх хэлээрээ зөв найруулан
бичих, үүсэх алдаанаас сэргийлэх, засаж
залруулах чадвартай болох, сонгосон сэдвээр илтгэл бичих, хэлэлцүүлэх, зөв
цэгцтэй танилцуулах арга зүйд сургах сургалтыг
эрчимжүүлж хичээлийн жилийн турш шалгалт авч баталгаажуулан гэрчилгээ олгож
байхыг чухалчилсан байна. Ийм шинэчлэл сурагчдыг их дээд сургуульд амжилттай суралцах шаардлагатай үндэс суурийг тавих юм.
Эцсийн дүндээ их дээд сургуулийн танхимаас мэргэжлийн чанартай боловсон хүчин бэлтгэгдэн
гарах боломж бүрдэнэ хэмээн тэд ил
захидалдаа дурдсан байна. Италийн арван гэр бүл тутмын нэгд ном огт байдаггүй бөгөөд 11-14 насны өсвөр
үеийнхний 46 хувь ямар нэгэн уран зохиол уншиж үзээгүй гэсэн судалгаа гарчээ.
Литва улсын ерөнхийлөгч үндсэн
хуульд заасны дагуу парламентийн өмнө жилд нэг удаа улс орны гадаад дотоод бодлого, тулгарч
байгаа асуудлын талаар тайлан тавьдаг уламжлалтай. Ерөнхийлөгч Даля
Грибаускайте илтгэлдээ: “Европын
Холбооны нэг сая хүн амд ойролцоогоор таван их дээд сургууль оногддог. Харин Литвад мянга гаруй сургалтын
хөтөлбөрөөр 45 их дээд сургууль сургалт явуулж байгаа нь хэтэрхий ахадсан тоон
үзүүлэлт. Бичиг үсэг тайлагдаагүй атлаа нийтээрээ дээд боловсролтой болох эрсдэл бодитоор оршиж байгаа тул
боловсролын салбарын шинэчлэлийг нэн даруй эхлүүлэхийг холбогдох төрийн байгууллагуудад анхааруулжээ.
Ийнхүү төрөлх хэлээ хамгаалах
асуудал бүх нийтийн анхаарлын төвд байдаг ажээ. Харин манай
төр шийдвэртэй арга хэмжээ авч иргэд
нь дэмждэг тогтолцоо хараахан бүрдээгүй байх шиг байна. Нэгэн нийтлэлч “Зөв бичгийн дүрмийн алдаа
үнэхээр Монголын сэтгүүлзүй, боловсролын “толгойн бөөс” болоод байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны нэгэн жижиг зарлалаас 9 алдаа
олсон бол, ШУА-ийн сайт дахь гуравхан өгүүлбэр бүхий шинэ номын мэдээнээс 22
“бөөс” түүх жишээтэй” хэмээн бичсэн байх юм. Хэрвээ бид энэ байдалдаа анхаарлаа хандуулахгүй
дасчихвал хэсэгхэн хугацааны дараа боловсролын түвшингээрээ Афганистан мэтийн
улс орны хэмжээнд унахыг хэн
ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Брюссель хотод болсон олон улсын
хурлын үеэр НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын /ЮНЕСКО/
Статистикийн хүрээлэнгийн тайланд: "Афганистаны цагдаагийн албан хаагчдын(төрийн албан хаагч) гуравны хоёр нь өгөгдсөн үүрэг даалгавар, зааварчилгаагаа уншиж
чаддаггүй. Бүр өөрийн үнэмлэхдээ юу
гэж бичигдсэнийг мэдэхгүй байна” хэмээн дурдсан.