БИРЖИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН БУХ БА БААВГАЙ
Нью-Йоркийн
хөрөнгийн биржийн гадна Wall
Street гудамжинд нэлээн нүсэрт тооцогдох 3,7
метр өндөр, 4,9 метр урт, 3,2
тонн жинтэй бухны баримал суурилуулсан байдаг. Зэвэрдэггүй хүрлээр цутгасан уг баримал
Америктаа нэр хүндээрээ Эрх чөлөөний хөшөөний дараа ордог гэлцэнэ. Энэхүү бухны дүрсийг хэвлэл
мэдээлэл санхүүгийн мэдээ,
тайлан, зар сурталчилгаандаа өргөнөөр ашиглаад зогсохгүй бэлэг дурсгал, сувенир хийж бизнес хийдэг юм билээ. Мөн Германы Франкфурт, Хятадын Шанхай, Энэтхэгийн
Бомбей, Голландын Амстердам хотын хөрөнгийн биржийн гадна бух болон баавгайн
хөшөө бий. Яагаад заавал бух болон баавгайн баримлууд биржийн гадна байрлах
болсон учрыг сонирхож үзье.
"Бух" ба "баавгай" нь санхүүгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын (санхүүгийн зуучлагчид болон хөрөнгө оруулагчид) баримталж буй стратегийг онцлон харуулах бэлгэ тэмдэг юм. Анх хөрөнгийн зах зээлд ашиглаж байсан бөгөөд одоо санхүүгийн бусад зах
зээлүүд ялгаагүй хэрэглэх болжээ.
АНУ-ын Конгрессын үндэсний номын
сангийн мэдээлэлд дурдсанаар “бух” ба “баавгай” гэх ойлголт тэртээ 1714 оны үеэс эхтэй юм билээ.
Бух(Bull)-хувьцааны үнэ өсөхийг
хүлээж урт
хугацаанд хөрөнгө оруулах стратегийг
баримталдаг арилжааны оролцогчдыг нэрлэнэ. Бух өрсөлдөгчөө эвэртээ өлгөж дээшээ сэжиж шиддэг төрөлх
үйлдлийг хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ханш огцом дээш суга өсөх процесстой
зүйрлэсэн хэрэг.
Баавгай(Bear) харин эсрэгээрээ хөрөнгийн үнэ буурах чиглэлд богино хугацааны хөрөнгө оруулах стратегийг хэрэгжүүлэгчид юм. Баавгай олз омгоо хүчит
савраараа газартаа хавсарч доош нь дэвсэлдэг. Санхүүгийн зах зээл дээр
хувьцааны ханшийг доош огцом бууруулах стратегийг баавгайн ийм төрөлх
араншинтай зүйрлэсэн байна.
"бух" стратегийн онцлог
Зах зээл дээр худалдаж авсан хувьцааны ханш нь өссөн үед хувьцаагаа зарж,
үнийн зөрүүгээс ашиг олж буй
үйлдлийг “бух” стратеги хэрэгжиж байна гэж үздэг. Жишээлбэл,
Та ширхэг нь 10$ үнэтэй 100 ширхэг хувьцаа худалдаж авсан гэж үзье. Та тодорхой хугацааны дараа үнэ
нь найдвартай өснө гэж тооцож хувьцаа худалдан авч таарна. Ингээд, магадгүй зургаан
сарын дараа хувьцааны ханш зах зээл дээр
нэмэгдэж 13$ болсон үед хувьцаагаа эргүүлэн зарлаа гэж
бодъё. 1300$-1000$=300$ буюу энэ хэмжээний ашигтай арилжаа та хийжээ. Ийнхүү зах
зээл
дээр хувьцаа, үнэт
цаасны үнэ ханш
өсөх үзэгдлийг "Bull Market" буюу
“Бухын зах зээл” гэж нэрлэнэ. Мэдээж зах зээлийн чиг
хандлагыг урьдчилан таамаглах
туйлын хэцүү. Зах зээлийн арилжаанд оролцогчид ямар үндэслэлд тулгуурлан тооцоо хийх, ямар хүлээлттэй
байгааг урьдчилан тааварлах аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч томоохон,
хөгжсөн зах зээл дээр олон жилийн турш байнгын үйл ажиллагаа явуулж мэргэжсэн туршлагатай
брокер, дилерүүд олон байдаг.
"баавгай" стратегийн онцлог
Тэдний үйл ажиллагаа ханш унах үед идэвхжинэ. Ханшийг
улам буулгах зорилгоор тухайн хувьцааг нэмж идэвхтэй борлуулах тохиодол ч бий. Баавгайн стратеги хувьцаа
үнэтэй үед нь зараад, хямдарсан үед нь буцааж худалдаж авах замаар зөрүүнээс ашиг олох явдал юм. Баавгайнууд хувьцааных нь ханш удахгүй буурна гэсэн
тооцоололд тулгуурлаж ажиллана. Тухайлбал, компаний ерөнхий захирал гэнэт
халагдах, эсвэл үйл ажиллагаатай нь холбоотой элдвийн хууль бус асуудал
сөхөгдөх, эсвэл алдаа мадагтай тайлан нь ил болох... гм шалтгааны улмаас
хувьцааны үнэ унах магадлалыг байнга анхаарч тооцно. Зарим тохиодолд хөрөнгө
зарахгүйгээр ашиг олох боломж ч бий. Жишээ нь, А компаны 1000 ширхэг хувьцааг
тус бүр нь 10$ бодож
барьцаалан авч чадсан гэж бодъё. Хувьцаагаа шууд 10000$-оор борлуулна. Хувьцааны ханш тодорхой хугацааны дараа 7$ доллар хүртлээ унах үед 1000 ширхэг хувьцаа эргүүлэн
7000$
худалдаж авна. Ингээд барьцаалан авсан компанидаа хувьцаагаа
буцааж өгөхөд 3000$ ашиг
олно.
"Бух" болон "баавгай" нь хоорондоо байнгын өрсөлдөөнд байдаг. Бухны арилжаа хэдий чинээ идэвхтэй байна хувьцааны ханш
төдий чинээ ханш өсөж байдаг бол, харин баавгайны үйл ажиллагаа идэвхжих тутам ханш унадаг. Зах зээлийн зуучлагчид тодорхой
нэг стратеги сонгоод байхгүй. Арилжаанд оролцогчдын шийдвэр тухайн нөхцөл
байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.