Thursday, January 31, 2019

валютын ханш



ВАЛЮТЫН ХАНШ ӨСӨХ ШАЛТГААН

Раднасэдийн Даваадорж /эдийн засгийн ухааны боловсролын доктор/
Манай улс нийт импортын төлбөрийн 66 хувийг ам.доллараар, 12 хувийг юаниар, 8 хувийг иенээр, 7.5 хувийг еврогоор, 6 хувийг рублээр хийж байна. Гэтэл ам.долларын ханш сүүлийн саруудад огцом өслөө. Валютын ханшийн өсөлт тухайн валютын эрэлт, нийлүүлэлтээр шийдэгддэг. Эрэлт, нийлүүлэлтэд валютын орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлнө. Ам.долларын ханшийн өсөлтөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого шууд мэдрэгдэхгүй ч дам нөлөөлж байгаа. Үүнд, “Дэлхийн худалдааны дайн” буюу тарифын асуудал, Америкийн Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг өсгөсөн.. зэрэг нь томоохон өөрчлөлтүүдийг дурдаж болно. Ийм тайлбарыг ч Монгол банк, Засгийн газар өгч байгаа. Бусдад буруугаа тохох шиг амархан зүйл үгүй. Гэхдээ эрх баригчдаас шалтгаалах хэд хэдэн шалтгаан байдгийг энд дурдья.

Friday, January 18, 2019

Таны санхүүгийн боловсролд:




БИРЖИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН БУХ БА БААВГАЙ



Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гадна Wall Street гудамжинд нэлээн нүсэрт тооцогдох 3,7 метр өндөр, 4,9 метр урт, 3,2 тонн жинтэй бухны баримал суурилуулсан байдаг. Зэвэрдэггүй хүрлээр цутгасан уг баримал Америктаа нэр хүндээрээ Эрх чөлөөний хөшөөний дараа ордог гэлцэнэ. Энэхүү бухны дүрсийг хэвлэл мэдээлэл санхүүгийн мэдээ, тайлан, зар сурталчилгаандаа өргөнөөр ашиглаад зогсохгүй бэлэг дурсгал, сувенир хийж бизнес хийдэг юм билээ. Мөн Германы Франкфурт, Хятадын Шанхай, Энэтхэгийн Бомбей, Голландын Амстердам хотын хөрөнгийн биржийн гадна бух болон баавгайн хөшөө бий. Яагаад заавал бух болон баавгайн баримлууд биржийн гадна байрлах болсон учрыг сонирхож үзье.

Wednesday, January 16, 2019

ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ


АМЕРИКИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТААМАГЛАЛ


Эдийн засгийн ухааны доктор /PhD/-  Раднаасэдийн .Даваадорж



Заавал яагаад Америк? Тэр дундаа хөрөнгийн зах зээл вэ? гэдэг асуулт гарч болох юм. Өнгөрсөн жил манай үндэсний валютын ханш огцом суларсан. Ам.долларын ханш огцом өсөхөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого дам нөлөөлсөн нь эргэлзээгүй. Үүнд, Дэлхийн худалдааны дайн буюу тарифын асуудал, АНУ Төв банк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмсэн асуудлыг дурдаж болох юм.