УУЛ УУРХАЙ ДАГАСАН УЛС МӨЧЛӨГ ГЭЭЧДЭЭ АНХААРДАГ ЮМ
Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Р.Даваадорж
Эдийн
засгийн үйл ажиллагаа нь цаг хугацаанд нэг идэвхжиж, нэг буурч байдаг бөгөөд
үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Макро эдийн засгийн
үзүүлэлтүүийг харвал тэдгээр нь тодорхой хугацаанд хэлбэлзэлтэй байдаг.
Монгол
улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол
түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх
хувь нэмэгдэж иржээ.
Харин 2008-09 онд бий болсон глобал санхүү, эдийн засгийн
хямралын дараа түүхий эдийн
үнэ огцом сэргэж, Монгол улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эхлэн эргэж
эрчтэй өссөн. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж (Оюутолгой,
г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байжээ.
Монгол улсын эдийн засгийн эрсдлүүдийн эхэнд эрдэс
баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан
зардлын тэлэлт юм. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг
бэрхшээлээс илүүтэй ЗАРДЛЫН ӨСӨЛТ манай эдийн засгийг сөхрүүлдэг. Монгол улсын
эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдхүүний үнэ огцом
өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Гэнэт олдсоны хэрээр
Монгол улс зардлаа өсгөж олсны хэрээр үрж эхэлсэн. 2010 онд төсвийн зардал 70
хувь, 2011 онд бараг хоёр дахин өслөө. Эдийн
засаг огцом өсөлттэй жилүүдэд Чалкод өр зээл тавьж, Евро бонд босгож байж. Энэ нь
хямралын үед гадаад сөрөг шокыг зөөлрүүлэх
нөөц боломжгүйд хүргэж, байсныг
анзаарах ёстой.
Уул уурхайн эрдэс бүтээгдхүүний үнэ ханш, нүүрс, зэс ч ялгаагүй(манай экспортын 80 хүртэл хувийг эзлэх) дэлхийн эрэлт/нийлүүлэлтээс хамаарч өсөж, буурч байдаг. Энэхүү эрэлт/нийлүүлэлт
нь одоогоор биднээс хамаарахгүй байна. Бид уул уурхайн эрдэс бүтээгдхүүн экспортлож байгаа энэ
үедээ мөчлөг
гэдэг ойлголтоо ухаарч ажиллах ёстой. Өнөөдөр эдийн засаг өсөж байгаа гэдэгтэй бүгд санал
нийлнэ. Учир нь уул уурхайн эрдсийн үнэ ханш 2012-16 онуудтай харьцуулахад 2-4
дахин өсчихөөд байна. Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлого шүүмжилэхээс өөр ажил хийлгүй 2 жилийг авлаа. Мөчлөг хаана байгаагаас
шалтгаалж бодлого тэс өөр байдаг
юм.
2013-14 он 2017-18 биш. Өгөгдөлүүд нь тэс өөр. Хэрэгжүүлэх бодлого ч бас өөр. Бид уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн,
муу гэдэгтээ биш. Өнөөдрийн бодит
үнэн энэ. Түүхий эдийн үнэ сайн байгаа үед хуримтал, уул уурхайн хамааралаа багасгах бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2019 оныхоо төсвийг нэг харчих. Уналтын
мөчлөг
ирэхгүй юм шиг 2011-12 оныхоо алдааг дахин
давтлаа!!! Эрдэсийн үнэ унах үеэр 200.000 ажилийн байраа бодох
уу, импортын хэдээ аврах уу гэдэг “айхтар
асуудал”
дахиад хаалга балбана.
2013/14 оны бодлого муулахад 2 жил
зарцуулж байгаа нь их биш үү.
Одоо урагшаа
харж ажилла, "бодлого" тодорхойлогчидоо. Ажлаа хийж үз. Шатахууны үнэ өсөхийг мэдэхгүй тууж явсан
бол
ажилаа мэлэхгүй байгаагийн шинж.
Орлого оволзох үеэр валютын ханшаа хөөрөгдсөн бол, өөрсдөөсөө
алдаагаа ирцгээ. Юун Турк, Аргентин ярина вэ. Лир, песо
унавал монгол төгрөг дагаж дээшлэхгүй нь мэдээж. Өмнө чинь дор
хаяад нэг жилийн эрдэс бүтээгдхүүний
өсөлт
харагдаж байна!!!! Улс орны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс шүү дээ та нар. Бүү цац, бүү
зарлагаа өсгө:
2018 оны 10-р сарын 21.