ХУУДАС ЦААСНЫ УТГЫГ УХВАЛ...
Р.Даваадорж /Эдийн засгийн ухааны боловсролын доктор/
УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2018.05.30/ УИХ-ын гишүүн
С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар
тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн төслийг хэлэлцэхэд
гишүүд дэмжиж үг хэлж байсан боловч санал хураалтаар эсрэг
кнопдоод унагааж орхив. Дэлхий
нийтэд эдийн засгийн хөгжлөөрөө эрс хоцордог эсвэл дайн самуунтай арав гаруй улсын банкны зээлийн хүү нь 20 хувиас давсан байдаг.
Харин энэ жагсаалтад нэг хүнд оногдох байгалийн баялгийн
нөөц, газар нутгаараа дэлхийд тэргүүлэгч Монгол улс орсон нь харамсалтай.