Sunday, October 15, 2017


 Мөнгөний Бодлого гэж юу вэ?


Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, багасгах зэргээр эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг Мөнгөний Бодлого гэнэ.

Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой. Мөнгөний бодлогын  зорилтыг хангах үүргийг төв банк, засгийн газар хоёрт хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх оронд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банкинд хуулиар олгосон байдаг.
Манай улсын Төв банкны хуулинд “Төгрөгийн тогтвортой тогтвортой байдлыг хангах явдал бол төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт мөн” гэж заасан байдаг. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тогтворжилтонд нөлөөлөх гол хүчин зүйл нь МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ болдог.
Үүнтэй холбоотойгоор төв банк нь мөнгөний: Хатуу болон Зөөлөн бодлoгын аль нэгийг сонгож хэрэгжүүлдэг.
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлогыг мөнгөний ЗӨӨЛӨН бодлого гэнэ.
Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн Төв банкны үйл ажиллагааг мөнгөний ХАТУУ бодлого гэнэ.
   Ингэхэд мөнгөний бодлогын шийдвэр гаргалтыг хэн гаргадаг вэ ?
Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөл мөнгөний бодлогын асуудлаар тодорхой давтамжтайгаар хуралдаж шийдвэрээ гаргадаг байна.  Орон тооны 8, орон тооны бус 5 гишүүдээс бүрддэг байна . МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ нь Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий бүхий зөвлөл юм.