Tuesday, August 29, 2017
Monday, August 14, 2017
Монголчууд "алт сандайлсан ..." гэж үү?
Монголчуудын эрдэс баялгийн авдранд яг юу байна вэ? Оновчтой тоо
хэлэхэд бэрхшээлтэй. Учир нь энэ их өргөн нутгаа өнөө хэр бүрэн гүйцэд
судалж амжаагүй байна. Саяхан
“Ernst&Youmg” групп нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15 эрдэс
баялгийн түүхий эдэд үнэлгээ хийжээ. Өнөөгийн үнэлгээгээр манайд
306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбумын нүүрс, 62 тэрбумын алт, 30 тэрбум
ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэр байгаа аж. Тэрчлэн фосфор 28, цайр 16,
уран 4.1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон
улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1.3 их наяд ам.доллар хэмээн
үнэлсэн юм билээ.
Thursday, August 10, 2017
Эдийн засагчид ямар хэрэгтэй вэ?
Эх сурвалж: Монгол банк
та санамсаргүй эдийн засаг босгочих юм биш биз? |
Эдийн
засагчид яг ямар хэрэгтэй вэ гэдэг талаар Нобелийн шагналт эдийн засагч
Роберт Шилерийн бичсэн нийтлэлийг орчуулж хүргэж байна.
2007-09
оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засагчдыг их хурц шүүмжлэх
болсон. Нөлөө нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа тэрхүү явдлыг ихэнх
эдийн засагчид урьдчилж харж чадаагүй. Энэ нь олон хүнийг эдийн засгийн
мэргэжил нийгэмд ямар нэг чухал хувь нэмэр оруулдаг эсэхэд эргэлзэхэд
хүргэсэн. Хүмүүсийн сайн сайхан амьдралд онцгой нөлөөтэй ийм зүйлийг л
прогноз хийхгүй юм бол эдийн засагчид ер нь ямар хэрэгтэй юм бэ?
Wednesday, August 9, 2017
OXFORD: “Эдийн засгийн өсөлт”-ийг хэрхэн бий болгох вэ?
Өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн өсөлтийг бий болгож байсан гол
хүчин зүйл нь Уул уурхайн салбар байсан билээ. Уул уурхайгаас өөрөөр
эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ гэдэг асуудлаар Оксфордын
эрдэмтэд шинэлэг хандлага гэж болохоор санааг дэвшүүлж байгааг
хялбарчлан тайлбарлахыг оролдье.
1. Эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудал бол Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.
Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь 2 хүчин зүйлээс хамаарна.
Thursday, August 3, 2017
Олон Улсын Валютын Сан
Олон Улсын Валютын Сан
Р.Даваадорж- эдийн
засгийн ухааны боловсролын доктор
ОУВС
байгуулагдах эхлэл анх 1944 оны 7-р сард АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Бреттон
Вүүдс-т болж өнгөрсөн НҮБ-ын хуралдааны үеэр тавигдсан юм. Санаачлага гарах болсон шалтгаан
нь 1930-аад оны их хямралыг дагуулсан ханшийн уналтыг давтуулахгүй байх зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны
механизм шаардлагай гэж оролцогч
44 улс орон үзсэнтэй холбоотой юм.
ОУВС-гийн үндсэн гол үүрэг нь олон улсын
мөнгө, валютын систем буюу улс орнууд (болон тэдний иргэд) хоорондын эдийн
засгийн харилцаанд ашиглагдах ханш, олон улсын төлбөр тооцооны системийн
тогтвортой байдлыг хангахад оршдог.
Subscribe to:
Posts (Atom)