Monday, August 14, 2017

Монголчууд "алт сандайлсан ..." гэж үү?




Монголчуудын эрдэс баялгийн авдранд яг юу байна вэ? Оновчтой тоо хэлэхэд бэрхшээлтэй. Учир нь энэ их өргөн нутгаа  өнөө хэр бүрэн гүйцэд судалж амжаагүй байна. Саяхан “Ernst&Youmg”  групп нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15 эрдэс баялгийн түүхий эдэд үнэлгээ хийжээ. Өнөөгийн үнэлгээгээр  манайд  306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбумын нүүрс, 62 тэрбумын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэр байгаа аж. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4.1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт  нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид  дунджаар 1.3 их наяд ам.доллар хэмээн үнэлсэн юм билээ.

Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 шахам илрэл бүртгэгдсэн. Эдгээрийг жин бангаар нь илэрхийлье гэвэл  зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Үүнээс эдүгээ 20 орчим тэрбум тонн нөөц нь баталгаажсан.  
Энэ жилийн нүүрсний экспорт хийгээд түүнээс олсон орлогыг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс авч үзвэл:
ЭКСПОРТЫН ЗАРИМ ГОЛ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, сараар, өссөн дүнгээр( Хэмжих нэгж : мян.ам.долл )

2017он 1 сар
2017он 2 сар
2017он 3сар
2017он 4 сар
2017он 5 сар
2017он 6 сар
Нүүрс
 169,275.70
 327,367.80
 541,313.20
 769,835.70
 1,011,383.90
 1,282,360.40
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Тавантолгойн нүүрсний орд газар 6,4 тэрбум тонн нөөцтэй бөгөөд төрийн мэдэлд байдаг.
ҮСХорооноос гаргасан мэдээнд Монгол улс эхний 6 сард 18,9  сая тн нүүрс экспортлож  1,282 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.  Энэ нь жилийн хугацаанд 38 сая тн нүүрс экспортлоод  2,5 тэрбум гаруй ам.долларын ашиг олох бүрэн боломж байгааг харуулж байна. 1тн нүүрс экспортлох зардал 15 ам.доллар гээд тооцвол нийт 570 сая долларын зардал гарна.  Энэ нь зөвхөн нүүрсний экспортоос жилд бараг 2 тэрбум долларын ашигтай ажиллах боломж Монгол улсад байгаа гэдгийг батлан харуулж байна.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байна. Хэрвээ иргэддээ 80 хувийг эзэмшүүлбэл нэг иргэн ойролцоогоор 4000 орчим хувьцаа эзэмших боломж байна.
2 тэрбум долларын ашгийг нийт 15 тэрбум хувьцаандаа хуваавал нэгж хувьцаанд 13 цент оногдоно. Монгол улсын иргэн 4000 хувьцаанд оногдох ашиг нэг жилд 533 ам.доллар буюу 4 ам бүлтэй өрхөд  2133 ам.долларын буюу 5 сая төгрөгний ашиг хүртэхээр байна.
Би зөвхөн стратегийн нэг л орд газрын хувьд тооцоо хийлээ. Уул нь үндсэн хуулиндаа газрын баялаг хэдэн гэр бүл, компанийх биш харин нийт ард түмний өмч гээд заачихсан болохоор дээрх тооцоог хийсэн хэрэг.