OXFORD: “Эдийн засгийн өсөлт”-ийг хэрхэн бий болгох вэ?
Өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн өсөлтийг бий болгож байсан гол
хүчин зүйл нь Уул уурхайн салбар байсан билээ. Уул уурхайгаас өөрөөр
эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ гэдэг асуудлаар Оксфордын
эрдэмтэд шинэлэг хандлага гэж болохоор санааг дэвшүүлж байгааг
хялбарчлан тайлбарлахыг оролдье.
1. Эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудал бол Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.
Нэг. Эдийн засгийн ЦАР ХҮРЭЭ буюу Scale of Economics
Хоёр. Тодорхой үйлдвэрээр ДАГНАХ буюу Specialisation
Дээрх хүчин зүйлүүдийг нэгэн зэрэг хийх бодлого нь ХОТЖИХ болон ҮЙЛДВЭРЖИХ гэсэн 2 арга байна.
Юуны өмнө манайхан нэг хэсэг ҮЙЛДВЭРЖИЛТ гэж гоё нэр томьёо хэрэглэсэн.
Гурил, архи пиво, ойр зуурын юмаа өөрсдөө хийх болсныг ҮЙЛДВЭРЖИЛТ
хэмээх ойлголтод хамруулдаггүй бололтой. Монголын зах зээлийн багтаамж
жижиг тул ямарч үйлдвэрлэл цар хэмжээгээр бага (Scale of Economics
байхгүй), дээр нь өөр хоорондоо өрсөлдсөн жижиг үйлдвэрүүдтэй тул
ДАГНАЛТ (Specialisation байхгүй) байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл
ҮЙЛДВЭРЖИЛТ байхгүй гэж тайлбарлахаар байгаа юм.
Гэтэл Хятад улс дээрх хоёр хүчин зүйлийг нэгэн зэрэг шийдэж иржээ.
Үүний жишээнд Хятадын Qiaotoa хотыг нэрлэдэг. Иймэрхүү жишээ олон
байгаа. Энэ хот нь 40 жилийн өмнө загасчдын тосгон байсан. Одоо том хот
болсон (ХОТЖИЛТ шийдсэн) хувцасны товчны дэлхийн үйлдвэрлэлийн гуравны
хоёрыг (товч үйлдвэрлэлээр ДАГНАЛТ бий болгосон) гаргаж байна. Ийм
хот-товч үйлдвэрлэгч байхад хөдөлмөрийн бүтээмжээр хэн ч өрсөлдөх
бололцоогүй болсон байна.
ҮЙЛДВЭРЖИЛТ бол санааны зоргоор хийдэггүй маш удаан үйл явц бөгөөд
Англид энэ үйл явц хэдэн зуун жил болсон хэмээж байна. Үйл явц нь
хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг бөгөөд
хөдөлмөрийн бүтээмж нэмэгдснээр хөдөө аж ахуйгаас амьдрах чадвартай
ажиллах хүч чөлөөлөгдөж ирээдүйн ажилчин ангийг бий болгож байсан
байдаг.
2. ХОТЖИЛТ ба Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийг өсгөх бодлогын гол чиглэл ХОТЖИЛТ байх боловуу гэж
харагдаж байна. ХОТЖИЛТ хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцлүүдийг
бүрдүүлж байгаа юм. Нэгд, Зах зээлийг томруулж өгч, аливаа үйлдвэрлэлийг
цар хүрээтэй зохион байгуулахад туслана. Хоёрт, ямарваа нэг хэмжээгээр
ДАГНАЛТ бий болгоход туслана.
ХОТЖИЛТ-ийн бодлогод баримтлах үндсэн санаанууд:
- Хотын зам харилцааг анхаарах. Үйлдвэрлэгчдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Газрын бүртгэлийг төгс болгох. Манайд газар, үл хөдлөх хөрөнгийг
салгаж бүртгэсэн буруу хандлага нэлээд явсан бололтой. Энэ бол газар
хэмээх том хүчин зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоогүй
болгосон том алдаа юм. Үүнийг засах.
- Газар эзэмших эрхийн бичиг дээр зориулалтыг нь заагаад байдаг
санагдаж байна. Зориулалтыг нь заахгүй байх нь газрыг хамгийн үр ашигтай
чиглэлээр ашиглах зах зээлийн бололцоог нээдэг. Хөгжилтэй орнуудад
Хотын төв нь бизнес чиглэлийн өндөр барилгуудтай байдаг нь зориулалт
заалгүй зах зээлийнх нь үр ашигтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн зах
зээлийг баталгаажуулсантай холбоотой байна.
- Дэд бүтэц тавиагүй газрыг эзэмшүүлэхгүй байх бодлого явуулдаг. Учир
нь хүмүүсийн эзэмшилд очсон хойно дэд бүтцийг барих нь хамаагүй их
хөрөнгө оруулалт шаарддаг. Ийм алдааг ядуу олон орон хийгээд байгаа.
- Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт бол эдийн засгийн зөв бодлогын үр дүн
бөгөөд үр дүнгийг нь зөвхөн газар эзэмшигчид хүртэх учиргүй. Иймээс
татвараа хэрхэн авах тал дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг.
PS: Тэвчээр зааж уншсан Танд талархая. Сэтгэлгээнд салхи сэвэлзэх болтугай
Орчуулсан Мэндсайханы Энхсайхан