“би ч улс төрч болох шахсан хүндээ”
Тэртээ 2004 онд болсон инээдтэй явдал санаанаас ер
гардаггүй юм. Би Москвад санхүүгийн академи төгсөж ирээд байсан үе. Нэг орой
миний танил Батаа ах утасдаж, яаралтай уулзах хэрэг байна гэв. Батаа ах уул
уурхайн машин, тоног төхөөрөмж, сэлбэг авахаар Москвад үе үе очдог байсан
бөгөөд би түүнд тусалж ойр дотно танилцсан юм. Тэрээр санаанд оромгүй санал
дэвшүүлсэн нь намайг орон нутгийн сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэгт өрсөлдүүлэх
тухай асуудал байж.
“Эрэл” компаны захирал Эрдэнэбатын байгуулсан “Эх орон” намаас юм гэнэ. Тэр үед “Эх орон” нам УИХ сонгуульд 7 төлөөлөлтэй болчихсон байлаа. АН, “Эрэл”-ийн нам эвсэж “Эх орон ардчилал” эвсэл байгуулаад парламентийн сонгуульд харьцангуй амжилттай оролцсон юм. Ингээд орон нутгийн сонгуулийн компанит ажил ид буцалж байв. Батаа ах маань эвсэлийн “Эрэл” намын төлөөлөл болж нийслэлийн тойрогт нэр дэвшиж байгаа гэнэ. Харин намайг дүүрэгт дэвшүүлэх санаатай байгаа аж. Сонгуулийн талаар маруухан ойлголттой болохоор би тэрхүү сүрдэм саналаас эрс татгалзав. Гэвч тэрээр “санхүүгийн хувьд санаа зовох шаардлагагүй, аз дайраад сонгуульд ялчихвал дүүрэгт ажилд орох боломж бий, дөнгөж сургууль төгссөн хүн өөрийгөө нийтэд харуулах хэрэгтэй... “ гэх зэргээр элдвээр шалсаар намайг зөвшөөрүүлж дөнгөвөө. Ингээд хэд хоногийн дараагаар эвслийн мөрийн хөтөлбөр, бас хэд хэдэн тараах материал надад авчирч өгснөөр миний “улс төрч” болох амьдрал эхэлсэн юм даг. Би арван жилд хамт суралцаж байсан найз Эркагаар сурталчилгааны материалаа тараалгав. Бусад нэр дэвшигчдийг дуурайж найзыгаа “миний менежер” гэж дуудах боллоо. Эвслийн байраар орж, гарсаар ганц нэг улс төрчтэй танилцаж амжив. Сүрхий улс төржих болж, амнаас хий гарах бүрт сонгууль энэ тэрээ ярьдаг болчихов. Ардчилсан хүчнийхэн саналаа хуваахгүй эвссэн болохоор дүүрэгтээ ялалт байгуулчих юм шиг санагдаж хөөрцөглөж явснаа нуугаад яахав.

Нэг
өдөр Батаа ах “яаралтай хүрээд ир, маш чухал бөгөөд нууц ажил байна” гэснээр би тэднийд давхиж
очлоо. Тэрээр над маш сонирхолтой зүйл ярив. Түүний танил Баянхонгорын нутаг
нэг сүрхий залуу байгаа гэнэ. Ерөнхийдөө
улс төр болон бизнесийн томчууд
түүнтэй уулзаж зам мөрөө засуулдаг юм байх. Ямар ч асуудлыг нь зохицуулж чаддаг ид шидтэн юм гэнэ. Ийнхүү
сонгуулийн ялалтад хүргэх
“нууц ажиллагаа” эхлэх нь тэр. Батаа
ах нөгөө хүнтэйгээ яриад цаг авчихсан байв. Ингээд бид Их дэлгүүрийн баруун
талд төв зам руугаа харсан “тавин мянгатын” 4 давхар шар байрны нэг давхрын
хоёр өрөө байранд ороод явчихдаг юм байна. “Ганбаатар” хэмээн мэндэлсэн шаламгай байрын залуу туслах эмэгтэйн хамт
биднийг хүлээж байв. Батаа ах тэр залуутай эртний танилууд болох нь тэдний
ярианаас илэрхий. Нөгөө “мундаг” залуу хаалгаа дотор талаас нь түгжиж, бүх
цонхны хөшгөө
буулгав. Хөшиг нь час улаан байсныг санаж байна. Удалгүй ширээгээ улаан өнгөтэй
бүтээлгээр бүтээж дөрвөн буланд лаа асааж тавилаа. Час улаан орчинд яваад орчих
нь тэр. Ганбаатар бид хоёрт тус бүр 2 ширхэг цаас өгөөд нэг дээр нь сонгуульд
өрсөлдөж байгаа хүний нэр, нөгөөх дээр нь өөрийн хүсэлтээ бич гэв. Тэрээр нэг
гартаа улаан өнгөтэй лаа асааж, нөгөө гартаа ямар нэгэн ном бариад нүдээ анин
харь хэлээр ямар нэгэн зүйл дүнгэнэтэл уншиж эхлэв. Нүдээ аньсан нүүр царай нь
сүрдмээр, үе үе номтой гараараа ямар нэгэн бидэнд үзэгдэхгүй хий зүйлийг цохих
мэт хөдөлгөөн хийж байлаа. Эцэст нь “АМИН” гэж чанга дуугаар хэд хэдэн удаа
хэлэхэд библиэс юм уншсан юм болов уу би таамаглав.Ер нь шарын шашны лам ч юм
шиг, эсвэл бүр бөө мэт аягласнаа сүүлдээ христосын номлогч маягтай болоод явчих
нь тэр. Ерөнхийдөө “холимог хуурга” гэвэл онохоор үйл ажиллагаа бидний өмнө өрнөж билээ.
Би өрсөлдөгчийнхөө нэрийг түүний өгсөн хуудас дээр нь
тэмдэглэсэн боловч ямар хүсэлт хүсэхээ мэдэхгүй мунгинав. Батаа ахын өмнөх
цаас руу хальт өнгийвөл “5000 хүний санал авмаар байна” гэсэн утгатай юм
биччихэж. Би ч дуурайж "2000 хүний санал хэрэгтэй байна" гэсэн ухааны зүйл татлав. Энэ нь
дүүргийн төлөөлөгчийн хувьд хангалттай санал гэж тооцоолсон хэрэг. Ганбаатар сонгуулийн өрсөлдөгчийн нэртэй
цаасыг шатааж, үнсийг нь бага хэмжээний устай
шилэн лонхонд хийж сайтар сэгсрээд “гэртээ очингуутаа хөлдөөгчид хийж хөлдөө”
гэсэн лүндэн буулгадаг юм байна. Энэ нь өрсөлдөгчийн идэвхитэй үйл ажиллагааг
“царцааж” байгаа гэж тэрээр тайлбарлав. Харин бидний хүсэлтийг бага зэргийн сүүтэй шилэн лонхонд
хийгээд бас л “хөлдөөх ёстой” гэв.
Ингээд устай саваа сонгуулийн өмнөх шөнө гаргаж баруун хойд зүгт хаях, сүүтэй
саваа сонгуулийн өглөө санал авах байр руу харуулж тавих үүрэг даалгавар аваад гарлаа.
Маргааш нь энэ уулзалтын талаараа сонгуулийн менежер
Эркадаа хэлтэл, тэрээр “нээрээ өчигдрөөс хойш сонгуулийн өрсөлдөгч чинь
байрны гадуур явж сурталчилгаа хийж,
хүнтэй уулзахаа больчихсон нь үнэн шүү, тийм болохоор үйл ажиллагаа нь царцсан байх магадлалтай” гэдэг
юм байна. Тэрээр намайг даапаалсан эсэхийг тэр үед би анзаараагүй. За
ингээд сонгууль болдогоороо болж, манай дүүрэгт МАХН 100 хувийн ялалт
байгууллаа. Долоо хоногийн дараа дунд сургуулийн ангийн хөвгүүд манай гэрт цугларлаа. Бид үе үе нэгнийдээ уулзаж “буу халдаг” байж. Тэр өдөр нэлээн
оройтсон, бодвол сонгуулийн талаар яриа өрнөө биз. Яг энэ үеэр эхнэр гал
тогооны өрөөнд цэвэрлэгээ хийж байсан юм. “Хөргөгчинд хэн ийм муухай юм
авчираад хийчихвээ” гэх түүний дуунаар “феншү” багшийнхаа даалгаврыг
биелүүлэхээ тас мартаад, “шилэн савтай шидэт зүйл”-ээ хөргөгчиндөө байлгаж
байгаагаа би санав. Эрка маань ч тэр дор нь ойлгосон бололтой мушилзаад, “би
гараад хаячихаад ирье” гээд ухасхийв. Тэрээр удалгүй орж ирэхдээ “Нөгөө савтай
ус чинь сэгсийсэн эмгэний /миний сонгуулийн өрсөлдөгч тэтгэвэрт гарсан эмэгтэй
байсан/ дүртэй болоод хөлдсөн байсан шүү хө” гэж намайг явуулж байна. “Чи яасан
хариуцлагагүй юм бэ. Мэргэн багшийн айлдсан даалгаврыг хугацаанд нь биелүүлсэн
бол манай анги нэг мундаг улс төрчтэй
болох байж” гэж манийгаа “шараа” болгохоо тэрээр мартсангүй. Төд удалгүй юун тухай яриа
өрнөж байгааг найзууд маань мэдэж гэрээр
дүүрэн
инээд шуугиан
болов. Ингээд би гэдэг хүн жил гаруйтай найз нарын тоглоом шоглоомын үндсэн сэдэв болсон билээ. “Хиншүү гартлаа феншүдүүлэгч” гэх хочноосоо
одоо хүртэл ичдэг юм шүү.
Би ч би. 50 мянган төгрөгөөр 2000 хүний санал аваад дүүргийн төлөөлөгч болно
гээд харайж явдаг... Ингэж би ”улс төрийн карьер”-таа цэг хатгасан
түүхтэй товарищ. Харин нөгөө “мэргэн багш” маань УИХ-ын гишүүн болчихсон
гялалзаж явна...
2016 он 2 сарын 8 Улаанбаатар
хот