ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТГҮЙ БОЛЛОО
Төр яагаад чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч, шаардлага хангахгүй байшин
барилга, чанаргүй зам... зэргийг барьж байгуулахдаа бодит өртгөөс нь хэд дахин
илүү үнэ төлдөг юм бэ? Төрийн худалдан авалт эрх мэдэлтэн, албан
тушаалтны эрх
мэдлээ хэтрүүлэн ашиглах замаар авилга
авч, халаасаа зузаатгах эх булаг
юм гэх ганц хариулт өгч болно. Харин иргэдийн нэрийг
барьсан “татвар төлөгчдийн” мөнгөөр хэрэгжүүлж буй төслийн худалдан авалтын үр
шимийг зөвхөн иргэд хүртэх ёстой юм.