Friday, August 31, 2018

улсын төсөв:Төсвийн сахилга батгүй байдал, бондын өрийн эхлэлийг тавьсан улс төрийн хүчин МАН



Төсвийн сахилга батгүй байдал, бондын өрийн эхлэлийг тавьсан улс төрийн хүчин МАН

Эдийн засгийн ухааны боловсролын доктор   Р. Даваадорж
  1. Төсвийн сахилга бат
2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан үе. Хятадад коксжсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австралид үеэр болсноор Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн. Үүнд МАН гавьяа хумсын чинээ үгүй юм.
Ийнхүү мөнгөөр гулигаж байсан үед ямаанд мөнгө хуваарлах зэргээр төсвийн зарлагыгг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэл тавигджээ.  Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал биш, харин төсвийн зардлаа нэмж бодлогын том алдаа гаргасан байдаг. Уул уурхайн өндөр орлоготой байсан 2006-2008 онуудад МАН төсвийн зардлыг 41-61 хувиар, 2010 онд 70 хувь, 2011 онд 2  дахин нэмэгдүүлж байжээ. Төсвийн тэнцэл 2010 онд 41,7 тэрбум төгрөгийн ашигтай байсан бол 2011 онд 756,0 тэрбум төгрөгийн алдагдалтай 2012 онд 1 их наяд 130,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байжээ. Ийнхүү, орлого олохын хэрээр зарж үрдэг цамаан занд дасч, эцэст нь зээл авч тараадаг МАН-ын бодлого 2013-2016 оны эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаануудыг нэг яах аргагүй болсон юм. 2011-2012 онд хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулсан. Түүгээр зогсохгүй 2012-3-21-нд Хөгжлийн банк 580 сая ам.доллар, 2011 оны 7 сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тухайн үед зээл авахдаа байгуулсан гэрээгээр тус компанид 350 сая ам.дол­ларын оронд нүүрс өгөх үүрэг хүлээжээ. Ийнхүү нүүрс олборлоход гарах зардлыг арилжааны банкууд, Хөгжлийн банк­наас зээл авч шийдсэн байдаг. Чалкогийн 350 сая ам.доллар бол жилийн 10.4 хувийн хүүтэй тул сард сая долларын хүү нэмж төлж байжээ. Монгол Улсын Засгийн газар энэхүү зээлийг  бүтэн зургаан жилийн дараа нүүрсээр төлж барагдуулжээ.
Хятадаас авсан зээлийн дийлэнхийг 2012-2016 ондуудад АН-ын төр барих хугацаанд нийтдээ МАН-ын засаг барьж байх үеийн 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан тооцоо байдаг. Төсвийн сахилга бат маш муу байсныг батлах жишээнүүдийн заримаас дурдахад ийм байна.
Бодит үнэн: Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс гадаадад гаргаж 10 мянган доллараар борлуулалт хийж байсан бол 2011 онд 21 сая тн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.долларт хүрчээ. Энэ нь нэг тн нүүрс дунджаар 100 ам.доллар хол давсан үзүүлэлт. Чухам энэ үед Монгол улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлтийг МАН-хан бүхий л мэдээллийн хэрэгслээр /ялангуяа УИХ сонгуулийн үеэр/ өөрийн гавьяа мэт дөвийлгөж ухуулж ирсэн бөгөөд энэ намын үйл ажиллагаатай огт хамаагүй юм.
  1. Бондын эхлэлийг тавьсан МАН
Сү. Батболдын засгийн газар /МАН-хны гайхуулах ярих дуртай улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан/ 2011 оны 11 сард 20 сая ам.долларын зээл 6 хувийн хүүтэйгээр, 2012 оны 3 сард Евро бондын 580 сая ам.долларын зээлийг 5,75 хувийн хүүтэйгээр тавьсан бөгөөд энэ нь Монгол улсад бондын зээл тавьсан эхлэл төдийгүй төсвийн замбараагүй зарцуулалт, үрэлгэн байдал, ирээдүй хойчоо боддоггүй цамаан байдлын суурийг тавьсан. Энэ бондын өрийг 2017 оны 3 сард ХУРАЛДАЙ бонд гаргаж нийт 600 сая ам.долларыг 8,75 хувийн хүүтэй 7 жилийн хугацаатай хойшлуулсан бөгөөд 2024 онд төлөгдөх болно. Нэг үгээр хэлбэл МАН анх тавьсан бондын өр хэвээрээ байгаа.
Харин АН үед авсан “Чингис бонд”-ын эхний 500 сая ам.долларын хугацааг сунгахдаа 2018 оны нэгдүгээр сард “Гэрэгэ” бонд гаргаж 800 сая ам.долларын өр зээл шинээр тавьсан. Энд 300 сая ам.долларын зөрүү гардаг. Хамтарсан загийн үед Ж.Эрдэнэбат төсвийн алдагдлыг нөхөхөөр авсан “Дим сам” бондын 160 сая ам.долларыг төлсөн гэж тайлбарласан ч цаана нь зөрүү гарна. МАН босгосон бонд.
Эх үүсвэр
Зээл /ам.доллар/
Авсан өдөр
Эргэн төлөлт
Хэмжээ
Хүү/хувь/
Хугацаа /жил/
ЕВРО БОНД
580 сая ам.доллар
5.75
5
2012-03-21
2017-03-21
ХУРАЛДАЙ БОНД
600 сая ам.доллар
8,75
7
2017-3-21
2024-3-21
ГЭРЭГЭ БОНД
800 сая ам.доллар
5.625
5.5
2017-10-26
2023-04-26

Монгол Улсын нийт гадаад өрийн статистик/Сая. ам.доллараар/


6/30/2012
6/30/2013
6/30/2014
6/30/2015
6/30/2016
3/31/2018
Засгийн газар
2,010
3,543
3,612
3,674
4,786
      7,242
Төвбанк
264
591
1,058
1,851
1,758
          2,137
Хадгаламжийн байгууллага (Төв банкнаас бусад)
779
1,296
1,551
2,241
2,216
2,346
Бусад салбарууд
2,691
2,867
3,683
3,798
8,304
7,954
Шууд хөрөнгө оруулалт: Компани хоорондын зээллэг
7,416
10,147
11,010
10,864
7,196
8,234
Нийт гадаад өр
13,161
18,444
20,914
22,429
24,260
27,913

Эх сурвалж: Монгол банк
2016 оны сонгуулиар иргэн бүр 15 сая төгрөгний өртэй болсон талаар сонгогчдоо “айлгаж” явсан нөхөд 2 жилийн дотор хэмжээлшгүй их өр тавьсаныг Монгол банкны гаргасан статистик үзүүлэлтээс харж болохоор байна. Өнөөдөр Монгол улсын нэг иргэнд ойролцоогоор 23 сая төгрөг ногдож байна.