Saturday, September 16, 2017

монгол тоо



Tүм гэхийг арван мянга, бум гэхгүй зуун мянга хэмээн бид хэлдэг. Харин Өвөрмонголд арван мянгыг түм хэмээн нэрлэнэ. Ийнхүү тоо тоолох ёсонд хүртэл хоёр их гүрний соёлын нөлөө  шингэсэн байдаг.   Монголчууд эртний тоо тоолох гайхамшигт соёлтой ард түмэн. Бидний өвөг дээдэс байж болох бүх л тоог нэрлэж чаддаг төдийгүй тохируулан нэр хайрласан байдаг.
  1. Дан 1
  2. Арав 10
  3. Зуу 100
  4. Мянга 1,000
  5. Түм 10,000
  6. Бум 100,000
  7. Сая 1000,000
  8. Живаа 10,000,000
  9. Дүнчүүр 100,000,000
  10. Тэрбум 1,000,000,000
  1. Их тэрбум /арвын 10 зэрэгт/ 10 миллиард
  2. Наяд /арвын 11 зэрэгт/ 100 миллиард
  3. Их Наяд /арвын 12 зэрэгт/ 1 триллион
  4. Маш Дэлгэмэл /арвын 13 зэрэгт/ 10 триллион
  5. Маш их Дэлгэмэл /арвын 14 зэрэгт/ 100 триллион
  6. Тунамал /арвын 15 зэрэгт/ кватриллион
  7. Их Тунамал /арвын 16 зэрэгт/ 10 кватриллион
  8. Ингүүмэл /арвын 17 зэрэгт/ 100 кватриллион
  9. Их Ингүүмэл /арвын 18 зэрэгт/ 1 квантиллион
  10. Хямралгүй /арвын 19 зэрэгт/ 10 квантиллион
  11. Их Хямралгүй /арвын 20 зэрэгт/ 100 квантиллион
  12. Ялгаруулагч /арвын 21 зэрэгт/ 1 санстиллион
  13. Их Ялгаруулагч /арвын 22 зэрэгт/ 10 санстиллион
  14. Эвэр дээр /арвын 23 зэрэгт/ 100 санстиллион
  15. Их Эвэр дээр /арвын 24 зэрэгт/ 1 септиллион
  16. Хөхин удирдаач /арвын 25 зэрэгт/ 10 септиллион
  17. Их Хөхин Удирдаач /арвын 26 зэрэгт/ 100 септиллион
  18. Хязгаар үзэгдэл /арвын 27 зэрэгт/ 1 октиллион
  19. Их Хязгаар үзэгдэл /арвын 28 зэрэгт/ 10 октиллион
  20. Шалтгааны зүйл /арвын 29 зэрэгт/ 100 октиллион
  21. Их Шалтгааны зүйл /арвын 30 зэрэгт/ 1 нониллион
  22. Үзэсгэлэн гэрэлт /арвын 31 зэрэгт/ 10 нониллион
  23. Их Үзэсгэлэн гэрэлт /арвын 32 зэрэгт/ 100 нониллион
  24. Эрхэт /арвын 33 зэрэгт/ 1 дициллион
  25. Их Эрхэт /арвын 34 зэрэгт/ 10 дициллион
  26. Сайтар хүрсэн /арвын 35 зэрэгт/ 100 дициллион
  27. Их сайтар хүрсэн /арвын 36 зэрэгт/
  28. Онон одох
  29. Их Онон одох
  30. Чибхү тоосон
  31. Их чибхү тоосон
  32. Бэлэг тэмдэг
  33. Их бэлэг тэмдэг
  34. Хочон нөхөр
  35. Их хочон нөхөр
  36. Дохио мэдэх
  37. Их дохио мэдэх
  38. Тийн болсон
  39. Их тийн болсон
  40. Хочон нүдэн
  41. Их хочон нүдэн
  42. Асархуй
  43. Их асархуй
  44. Нигүйшил
  45. Их нигүйшил
  46. Баясал
  47. Их Баясал
  48. Тэгш
  49. Их тэгш
  50. Тоолшгүй
  51. Хэмжээлшгүй
  52. Цаглашгүй
  53. Өгүйлшгүй
  54. Нэрлэшгүй
  55. Илшгүй
  56. Илж дуусахгүй
  57. Сэтгэшгүй