Saturday, May 20, 2017

Дэлхийн хэмжээний армийг удирдсан, удирдаж буй урианхай эрс



сергей шойгу
Өнөөдөр Оросын армийн генерал, ОХУ баатар, Оросын Батлан Хамгаалах Яамны Сайд Шойгу, Сергей Кужугетовичийн төрсөн өдөр. Тэрээр  өнөө цагийн ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ АРМИйг толгойлж байгаа. Шойгу Тувад төрсөн,  урианхай ястан. Оросын ерөнхийлөгч Путин өөрийн  хамгийн итгэлт хүнийг сонгохдоо удам судар, түүхийг сөхөж үзсэн байж таараа.

Tuesday, May 16, 2017

“би ч улс төрч болох шахсан хүндээ”

 

 

 

“би ч улс төрч болох шахсан хүндээ”

 
Тэртээ 2004 онд болсон инээдтэй явдал санаанаас ер гардаггүй юм. Би Москвад санхүүгийн академи төгсөж ирээд байсан үе. Нэг орой миний танил Батаа ах утасдаж, яаралтай уулзах хэрэг байна гэв. Батаа ах уул уурхайн машин, тоног төхөөрөмж, сэлбэг авахаар Москвад үе үе очдог байсан бөгөөд би түүнд тусалж ойр дотно танилцсан юм. Тэрээр санаанд оромгүй санал дэвшүүлсэн нь намайг орон нутгийн сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэгт өрсөлдүүлэх тухай асуудал байж.