Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд
өөр хэнд ээжийн хийсэн хоол нь таалагдахгүй байна? |
Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:
"Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна"
Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:
"Энэ муухай толбо арилаасай л гэж залбир"
Бас логиктой сэтгэхийг заасан:
"Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!"
Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:
"Одоохон орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!"
Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:
"Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!"
Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:
"Наад амаа хамхиад хоолоо ид!"
Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:
"Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!"
Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:
"За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа..."
Өөрийгөө анагаах шидийг заасан:
"Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм"
Маш уян хатан байхад сургасан:
"Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!"
Зайнаас мэдрэх увидаст сургасан:
"Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!"
Өндөр болгох эрдмийг заасан:
"Ногоо идэхгүй бол өсдөггүй юм"
Надад генетикийн үндсийг заасан:
"Аавынхаа аль мууг дуурайх юм даа!
Биеэ зөв авч явахыг заасан:
"Эцэг шигээ аашлахаа боль!"
Байж болшгүй юманд итгэхийг сургасан:
"Би чамайг нэвт шувт харж байна шүү"
Бүх юмыг эерэгээр харахыг заасан:
"Гэр гэж нохойн хороо!"
Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:
"Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!"
Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:
"Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!"
Бусдад атаархахгүй байхыг заасан:
"Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий!"