Tuesday, March 21, 2017

Кимура Аяако:Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг...

"..Үнэн үг хэдий хатуу ч үйлэнд тустай."

Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай.
Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан.
Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа.
Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

Friday, March 17, 2017

Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд

өөр хэнд ээжийн хийсэн хоол нь таалагдахгүй байна?
Энэ бол уйлах, инээхийн завсраар үргэлж талархан санаж байх үгнүүд. Ийм сургаалийг ээжээс өөр хэн ч хэлэх вэ дээ?
Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:
"Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна"
Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:
"Энэ муухай толбо арилаасай л гэж залбир"

Monday, March 13, 2017


САВААНТ ХҮМҮҮС


Хүмүүст хэвшил болсон хоолоо асгаж цутгалгүй  идэх, гутлаа зөв өмсөх, хувцсаа товчлох... зэрэг энгийн үйлдлийг хийж чаддаггүй мөртлөө ер бусын гайхамшигтай санах ой, өвөрмөц авьяастай хүмүүс байдаг аж. Тэд хэдэн арван  хуудас бичсэн зүйлийг ганц уншаад үг үсэг алдалгүй давтан хэлж чадна. Туршаад 3001 оны 3 сарын 18 ямар гариг вэ гэж асуувал төвөггүй зөв хариулна. Тэдний дотор долоо хоногт гадаад хэл сурсан цөөнгүй хүн бий.

Ийм хүмүүсийг САВААНТууд  гэдэг(Анагаахын шинжлэх ухаанд“ Саваантын хам шинж” хэмээх онош тавигдсан хүмүүс).