Иван Михайлович Майский 1884 онд Новгородын Кирилловт төржээ. Зөвлөлтийн
дипломатч, түүхч, улс төрч хүн. Тэрээр 1919 оны 5 сарын эцсээр Өргөө(одоогийн Улаанбаатар) хотод ирж, дараагийн 16 сарын турш монгол
нутгаар хөндлөн гулд туулж явахдаа “монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх
номынхоо үндсэн санааг олсон. 1919-1920 онд Хиагт-Өргөө-Эрдэнэзуу зэрэг
томоохон суурин газруудад ажиллаж манай нутгаар 3000 орчим км зам туулан тухайн
үеийн нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар бичсэн
бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам малын тоог шинжлэх ухааны
статистик аргаар боловсруулж байжээ. Түүний номоос 100 жилийн тэртээх
монголчуудын амьдралыг тольдож болох билээ. Ингээд тэрхүү номын зарим нэгэн
сонирхолтой хэсгээс толилуулж байна.