монгол хэлээр орчуулагдсан.
монгол хэлээр орчуулагдсан. |
Хойд талаараа Сибирь, өмнө талаараа Хятадтай хил залган, Төв Азийн тэгш өндөрлөгийн зүүн этгээдэд нутагладаг Монгол үндэстний тухай “Монголчуудын дунд” нэртэй нэгэн ном 1883 онд Англи улсад хэвлэгдэв. Зохиогч Жеймс Гилмор хэмээх христийн номлогч, монгол орноор олон сараар 1876 онд аяланмонгол хэл сурч, монгочуудын амьдралтай оыр дотно танилцсан нэгэн байв. Тэрбээр нүдээр үзэж, чихээр дуулсандаа үндэслэн Монголчуудын өрх гэрийн амьдрал, дүр төрх, зан заншил, ахуй байдал, орчин нөхцөл, бодол сэтгэлгээ,шашин шүтлэг, ажил үйлсийн талаар “Монголчуудын дунд” номдоо өгүүлсэн юм. Энэ ном бидэнд зуугаас хол илүү жилийн өмнөх түүх рүүгээ өнгийх нэгэн завшааныг олгож буй билээ. Монголчууд 130 гаруй жилийн өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн талаар эргэцүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тус номын зарим хэсгээс орууллаа...
Хаалган хот
- Хаалган хот худалдаа
наймааны чухал төв. Олон төрлийн хоол
хүнс, гадаадын бөс даавуу түүний дотор хятад торго, оросын хөвөн даавуу, эмээл
хазаар,морины тоног хэрэгсэл, тогоо шанага мэт төмөр, зэс эдлэл, товч шилбэ,
зүү тэвнэ, хуурын чавхдас, шүдэнз хүртэл өдөр тутмын ахуй амьдралын хэрэгцээт
зүйлсийг монголчууд эндээс хямд төсөр үнээр, их хэмжээгээр худалдан авна.
Монголын хоёр хөрш
- Монголчуудын дунд ширүүн
ноостой эсгий, мөнгөн гоёл чимэглэлийг эс тооцвол үйлдвэрлэл эрхэлдэг хүн үгүй.
Монголд арилжаалагддаг гадаадын бараа бүтээгдхүүн бүхэлдээ Хятадад үйлдвэрлэгдсэн байдаг... Монголчуудын
хийж чаддаг ганц зүйл гэх эсгийг хүртэл хятадууд хийдэг болов.
- Хятад бол Монголын тухайд
хуурайлж өгдөг асрагчийн үүргийг гүйцэтгэж байна.
Утай
- Еврей үндэстний хувьд
Иерусалим, исламын шашинтны хувьд Мекка чухал байдаг шиг монголчуудын хувьд
Утай орно. Тэсгим хүйтэн, аагим халуунд ч мөргөлчид, лам хуврагууд, эр эм,
хөгшин залуу, баян чинээлэг, ядуу хоосон мөргөлчид ганц нэгээрээ эсвэл хэсэг
бүлгээрээ, морьтой, явганаар алс холоос, ойроос ариун дагшин энэхүү газрыг
зорьдог... Түүгээр зогсохгүй Утай дахь сүм хэд хэдэн лам нараас бүрдсэн өргөл
барьц цуглуулах хэсгийг жил бүрийн хавар Монгол руу гаргана. Уналга, тэрэг,
майхан бүхий тэд зунжин яваад өвөл болохын наахна сүсэгтнүүдээс асар их мөнгө
цуглуулж, мал сүрэг авснаа туугаад харьдаг. Залуу зандан цагтаа хөрөнгө
чинээтэй явсан монголчууд нас ахиж, тэнхээ нь муудахын үед Утай хийдэд мал хөрөнгөө даатгаж орхиод
өөрсдөө суурин суудаг. Эрлэг авахаас өмнө эрээн бараан ертөнцийн АМЬДРАЛААС холдож... амар амгаланг олно гэж найдна.
МОНГОЛ ДАХЬ БУРХНЫ ШАШИН
- Өнөөгийн монголчуудыг
харахад Чингис хааныг даган аллага хядлагын цусан зам татуулсан, цөс ихтэй эрт
цагийн хойч үе гэж итгэхэд бэрх. Өргөө рүү яваа цөөн хэдэн мөргөлчдийг
дээрэмчин ирж байна гэх сургаар үймээн болж овортой эд хөрөнгөө орхин мал
сүргээ тууж дүрвэн орон нутгаа эзгүйрүүлэв. Дайснаа тагнаад мэдчих зоригтой
ганц хүн байсан бол...
- Эрчүүдийн тэн хагас нь
сахил хүртсэн явдал тэднийг ийнхүү хэзээ ч баатарлаг дайчин эрс болохооргүй
болгожээ.
- Лам хуврагууд Монголоор
дүүрэн шавснаар энэ орны хөгжил дэвшилд Буддын шашин тээг болж байна. Хүмүүс нь
мухар сүсэг, шүтлэгт ихэд автсан учир энэ орны эрч хүч зогсонги байдалд орсон.
- Мал шиг амьдардаг, номхон
даруу энэ хүмүүс эд хөрөнгө, зугаа цэнгэлээс өөрийг үл бодно.
Хэн нэгэн шинэ мэдлэг эзэмших, арилжаа наймаа эрхлэх, үйлдвэрлэл үүсгэхийг
завдвал түүнийг итгэл бишрэл, мухар сүсгийн хүчээр няцааж, үлэмж эсэргүүцнэ.
Эцсийн үр дүнг тааж ядах зүйлгүй. Монголчууд хийж чадах зүйлгүй, бүх талаараа
бусдаас хамааралтай хоцорно.
- Өглөг өгдөг явдал бол илүү
ноцтой. Өглөг өгөх нь түүнийг өөгшүүлж, авах сэдлийг хөхүүлэн дэмждэг, тэр
чанараараа монгол хүмүүст болон улс оронд нь гай авчирдаг. Хавтгайрсан өглөг
энэ орныг гуйлга гуйгчдаар дүүргэдэг. Тэнхлүүн хүнч гуйлга гуйж зогсохыг газар
сайгүй харж болохоос гадна нутаг усныхаа сайн сайхны төлөө мөргөж залбирч
буй дүртэй аргамаг сайн морьд хүлэглэсэн
гуйлагачин Монголд элбэг. Тэд сайхан гэр
оронд амьдрах ч гадагш гарахаараа сэтгэл нь ханахгүй бусдаас мөнгө, эд бараа
гуйж хүсэмжилнэ.
- Шүтлэг бишрэлтэй монгол
хүн мөргөл хийхдээ хүртэл ичиж зоволгүй хулгай хийж, худал хэлэхдээ үл
эргэлздэг.