Sunday, February 24, 2019

ӨРИЙН УРХИ БА МАЛЬДИВЫН СУРГАМЖ
 
 
Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж

Америкийн “www.visitsrilanka.com” сайтад 2018 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарчээ. Дээрх найман улсын тоонд Африкийн Жибути, Киргизстан, Лаос, Мальдив, Монгол, Монтенегро, Пакистан, Тажикстан улс багтсан байна. Энэ удаа Мальдив улс яагаад энэ жагсаалтад багтсан талаар сонирхож үзье.
МАН “ӨРӨӨР АЙЛГАХ” МЭХЭНДЭЭ ӨДГӨӨ ӨӨРСДӨӨ БҮДЭРЧ ЯВНА
 
Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж
 
Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн санхүүжилтийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө: “Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхээр байгаа. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлого тогтвортой тууштай байснаас гадна төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, Засгийн газрын өрийг бууруулсан зэрэг нь нөлөөлсөн гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий (Дотоодын нийт бүтээгдэхүүний) 74 хувьд хүрээд байсныг 62 хувь болтол бууруулсан” гэж мэдэгдэв.

Sunday, February 3, 2019

жини индекс ба монгол




ОРЛОГЫН ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛОН МОНГОЛ УЛСАД
 


Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Раднаасэдийн Даваадорж

Оксфам (Oxfam) төрийн бус байгууллага нь дэлхийн 90 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын 17 байгууллагын томоохон нэгдэл билээ. Тус байгууллага дэлхий дахинд тэгш бус байдал, ядуурлын эсрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Оксфамаас хэрэгждэг төслүүдийн эцсийн зорилго нь хувь хүн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, боломжоо бүрэн ашиглах, өөрийгөө удирдах, хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах... гм тэгш эрхийн асуудалд чиглэгддэг билээ.