МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР,
ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ
“Өргүй
бол баян, өвчингүй бол жаргал”
Монгол
ардын зүйр цэцэн үг
Раднасэдийн Даваадорж
/эдийн засгийн ухааны боловсролын доктор/
Монгол
Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд 100 хонохдоо
амжуулсан чухал 30 ажлын магнайд “Чингис” бондын өрийг дарсан гэж оруулжээ. Мөн
БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт
гарын үсэг зурж, Мянганы Сорилтын корпорацтай гэрээ байгуулж 350 сая
ам.долларын санхүүжилт баталгаажлаа” зэргээр зээл авч өрөө шийдвэрлэсэн болон нэмж авахаар үзэглэсэн гадаад зээлтэй холбоотой
асуудлыг онцолжээ.