100 жилийн өмнөх Монголчууд Н.М.Пржевальскийн нүдээр...
"ХЭТ БОХИР ЗАВААН"
Аян замын хүний хувьд монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан байдаг нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Нүүдэлчид амьдралдаа ганц ч удаа биеэ угаадаггүй, зарим нэг нь тэгэхдээ хааяа л гар нүүрээ угаана. Байнга хир буртагтай явдаг учир тэдний хувцас хунар бөөн шимэгчдээр дүүрч тэд хэнбугайгаас ч ичиж зоволгүйгээр нөгөөдүүлээ ална. Монголчууд заримдаа бүр ноён юм уу, том лам хувраг олон хүний нүдэн дээр тэрлэгээ тайлан дотрыг нь гадагш эргүүлж шимэгчдийг барьж аван, шууд үүдэн шүдээрээ хазаж алахыг бид харж байлаа.